Манай улсад чөлөөт нислэгийн ДАШТ болно
Манай улсад “Нисэх загварын спортын чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” ирэх 2015 онд болно.
Мэдээллийн алба

Манай улсад “Нисэх загварын спортын чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” ирэх 2015 онд болно.
Монголын нисэх загварын спортын “МАСА” нийгэмлэгийнхэн ДАШТ-ын далбааг хүлээн авсан талаараа мэдээлснээр эл тэмцээн манай улсад зохион байгуулагдах нь тодорхой болж байгаа аж.
Өнгөрсөн жил манай улсад “Нисэх загварын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн” болон ААШТ болж байсан туршлагатаа тулгуурлан уг тэмцээнийг зохион байгуулах эрхийг албан ёсоор авч байгаа юм.
“Бяцхан нисэх хүчин” гэж нэрлэгддэг энэ спорт нь F1 буюу чөлөөт нислэг, F2 буюу жолоодлоготой, F3 буюу радио удирдлагатай гэсэн гурван үндсэн төрөлтэйгөөр явагддаг аж. F1 ангилалд нисэх загвар буюу онгоцыг агаарт хөөргөснөөс хойш нислэгийг ямар нэг зүйлээр удирддаггүй бөгөөд тамирчин онгоцоо агаарт заасан хугацаанд хэр удаан байлгаснаар нь тэмцээнийг дүгнэдэг байна.


















