Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай улсад хоёр Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багууд өрсөлдөнө

Сагсан бөмбөгийн олон улсын “Чингис хаан кап-2016” тэмцээн энэ сарын 7-нд манай улсад эхлэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсад хоёр Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багууд өрсөлдөнө
Манай улсад хоёр Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багууд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн олон улсын “Чингис хаан кап-2016” тэмцээн энэ сарын 7-нд манай улсад эхлэх гэж байна. Тэмцээнд БНАСАУ-ын шигшээ баг, БНСУ-ын лигийн баг, ОХУ-ын Буриад улсын шигшээ баг, БНХАУ-ын Хөх хотын их сургуулийн шигшээ баг уригдан оролцоно. Мөн Монгол Улсын үндэсний 1, 2 дугаар шигшээ баг болон залуучуудын 1, 2 дугаар шигшээ багууд өрсөлдөнө.

БНАСАУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг өчигдөр манай оронд 12 тамирчин, 3 дасгалжуулагч, 3 албаны хүн, 1 шүүгч, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирээд байна. Өнгөрсөн жилийн “Чингис хаан кап” тэмцээнд дэд аварга болсон багийн бүрэлдэхүүнээс хоёр тоглогч өөрчлөгджээ.

“Чингис хаан кап-2016” тэмцээнд хоёр Солонгосын сагсан бөмбөгийн багууд хоорондоо өрсөлдөх юм. Багууд 2010 оны Гуанжугийн Азийн наадмаас хойш анх удаагаа, тэр дундаа манай улсад учраа тааран тоглох гэж байна.

БНХАУ-ын Хөх хотын шигшээ баг өнөөдөр манай оронд ирж байгаа бол Өмнөд Солонгосын лигийн баг болон Буриад улсын шигшээ баг маргааш хүрэлцэн ирэх юм.

“Чингис хаан кап-2016” тэмцээн есдүгээр сарын 11-нийг хүртэл өдөр бүр 14:00 цагаас Спортын төв ордонд болно.

Хуваалцах