Манай улсын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид “Poland Open”-д хүч үзнэ
Италийн Сассари хотод жил болгон зохиогддог чөлөөт бөхийн ХХI дэх удаагийн олон улсын "Мемориал Маттео Пелликоне" тэмцээнд Манай эмэгтэй баг амжилттай оролцон 58 кг жинд ОУХМ П.Орхон, 60 кг жинд ОУХМ Б.Шоовдор, 69 кг жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа нар алтан медаль хүртсэн билээ.
Мэдээллийн алба

Тэгвэл арав гаруй хоногийн турш олон улсын шигшээ багуудын хамтарсан бэлтгэлд хамрагдаад байгаа тэд энэ сарын 17-18-нд Польш Улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд оролцоход хэдийн бэлэн болжээ.
Өнгөрсөн жилийн тэмцээнээс О.Насанбурмаа, Б.Шоовдор нар алтан медаль хүртэж байсан бөгөөд Польшийн нээлттэй тэмцээний 58 кг жинд Япон алдарт бөх олимп, дэлхийн аварга Каори Ичо барилдана хэмээн мэдэгджээ. Ингэснээр тус жинд зодоглох манай бөхчүүд Каори Ичотой барилдах магадлал хамгийн их байна.