Манай улсын жүдочид дөрөвдүгээр байрт бичигдэж байна
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багаас одоогоор 13 тамирчин "Рио-2016" зуны 31 дүгээр олимпийн наадамд оролцох болоод байна.
Мэдээллийн алба

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багаас одоогоор 13 тамирчин "Рио-2016" зуны 31 дүгээр олимпийн наадамд оролцох болоод байна. Үүгээрээ тэд дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Лондоны олимпид есөн тамирчнаа илгээж байснаасаа энэ удаа илүү ахисан нь медалийн тоог ч нэмэгдүүлэх үндэс болж байна.
Одоогоор Япон, Бразил, Францын тамирчид эхний гурван байрыг эзэлж байна. Харин манай улстай ХБНГУ тэнцүү тамирчинтайгаар яваа бол БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг гүрнүүд араас дагаж байна.
"Рио-2016" олимпийн наадамд оролцуулахаар зарласан 13 жүдоч энэ амралтын өдрүүдэд болох “Мастерс” тэмцээнд эрхийн болзлоо хадгалж чадвал Риог зорих эрх нь албан ёсоор баталгаажих юм.
_1000.jpg)


















