Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай улсын найман тамирчин паралимпид оролцоно

Бразилын Рио-Де-Жанейро хотноо зуны паралимпийн XV наадам ирэх есдүгээр сарын 7-18-нд болно. Тус наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын найман тамирчин паралимпид оролцоно
Манай улсын найман тамирчин паралимпид оролцоно. Зураг: МҮОНРТ

Бразилын Рио-Де-Жанейро хотноо зуны паралимпийн XV наадам ирэх есдүгээр сарын 7-18-нд болно. Тус наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.

"Рио-2016" паралимпийн наадамд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав тэргүүтэй найман тамирчин өрсөлдөнө.

Тодруулбал, байт харваа Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр, жүдо бөх А.Мөнхбат, Б.Ууганхүү, буудлага З.Ганбаатар, хөнгөн атлетик Г.Цогтгэрэл, пауэрлифтинг Э.Содномпилжээ нар өрсөлдөнө.

Баг тамирчид энэ долоо хоногт Бразилийг зорих юм.

Хуваалцах