Манай улсын тамирчид 14 медаль хүртэж, Б.Мөнхжин, Б.Мишээл нар ОУИМ болов
Түүнчлэн ахмадын ангилалд спортын мастер Д.Дорж, U-17 насны охидын ангилалд дэд мастер У.Баяржаргал, U-14 насны охидын ангилалд спортын мастер Н.Лхагвадолгор, U-8 насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гоомарал нар алтан медалийн эзэд болсон юм.
Мэдээллийн алба

Узбекистан Улсад болсон Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамын үндсэн төрөл өндөрлөж, манай улсын тамирчид зургаан алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.
Мөн эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Б.Мөнхжин, эмэгтэй ангилалд аваргалсан Б.Мишээл нар олон улсын их мастер цолны болзлыг хангав.