Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Манайх БНХАУ-ын багт тоглолт 4:1-ээр хожигдлоо

Футзалын тивийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолт Буянт-Ухаа спорт цогцолборт болж байгаа билээ. Монголын шигшээ багийн хэсгийн гурав дахь тоглолтоо өчигдөр Хятадын шигшээтэй хийж 4:1 харьцаагаар хожигдлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манайх БНХАУ-ын багт тоглолт 4:1-ээр хожигдлоо
Манайх БНХАУ-ын багт тоглолт 4:1-ээр хожигдлоо. Зураг: МҮОНРТ

Футзалын тивийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолт Буянт-Ухаа спорт цогцолборт болж байгаа билээ. Монголын шигшээ багийн хэсгийн гурав дахь тоглолтоо өчигдөр Хятадын шигшээтэй хийж 4:1 харьцаагаар хожигдлоо. Эхний хагаст манайх нэгийг түрүүлж хийгээд байсан юм. Гэвч сүүлийн хагаст дараалж гурван оноог алдсанаар тоглолт өндөрлөлөө. Энэ тоглолтын нэр төрийн ганц гоолыг довтлогч н.Пүрэвдорж оруулсан байна.

БНХАУ-ын эхний гурван тоглолтод гурван хожилтай есөн оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол манай улсын шигшээгийн хувьд гурван оноотойгоор хэсэгтээ дөрөвт жагсч байна. Харин өнөөдөр манай шигшээ баг сүүлийн тоглолтоо Тайваний багтай хийнэ.

Хуваалцах