Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манайхан эхний даваагаа давлаа

Чөлөөт бөхийн 2017 оны эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнөөдөр Ираны Керманшах хотод эхэллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манайхан эхний даваагаа давлаа
Манайхан эхний даваагаа давлаа. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 2017 оны эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнөөдөр Ираны Керманшах хотод эхэллээ.

“В” хэсэгт барилдаж буй Монголын үндэсний шигшээ багийн тамирчид эхний барилдаанаа Энэтхэгтэй хийж 7:1-ээр ялалт байгууллаа. Тэд хоёрдугаар тойрогт Туркийн багтай хийнэ. Энэхүү тойргийн барилдаан нээлтийн ажиллагааны дараа буюу Монголын цагаар 23:15 цагт болно.

Монгол - Энэтхэг 7:1

57 кг: Занданбудын Занабазар - өрсөлдөгч нь барилдаагүй 1:0

61 кг: Төмөр-Очирын Тулга - Харфул Харфул 4:2

65 кг: Батчулууны Батмагнай - Бажранг Бажранг 3:1

70 кг: Ганзоригийн Мандахнаран - Амит Кумар Жанхар 4:3

74 кг: Батчулууны Анхбаяр - Хитендер Хитендер 8:7

86 кг: Пүрэвжавын Өнөрбат - Дипак Пуния 7:8 цэвэр ялагдсан

97 кг: Өлзийсайханы Батзул - Роублежит Сингх 14:6

125 кг: Нацагсүрэнгийн Золбоо - Кришан Кришан 3:0

Хуваалцах