Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Манчестер Сити” хожлоо

Английн премьер лигийн 35 дугаар тойргийн сүүлчийн тоглолт боллоо. Тэргүүн байрын төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Сити” клуб талбай дээрээ “Вест Бромович”-ийг хүлээж авсан. Хоёр баг хоёулаа 34 дүгээр тойргийн тоглолтоо хийж байгаа юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Манчестер Сити” хожлоо
“Манчестер Сити” хожлоо. Зураг: МҮОНРТ

Английн премьер лигийн 35 дугаар тойргийн сүүлчийн тоглолт боллоо.

Тэргүүн байрын төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Сити” клуб талбай дээрээ “Вест Бромович”-ийг хүлээж авсан. Хоёр баг хоёулаа 34 дүгээр тойргийн тоглолтоо хийж байгаа юм.

Энэ тоглолтод “Хотынхон” өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авснаар 74 оноотой болж, гуравдугаар байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Тоглолтын гурав дахь минутад Забалета тооны харьцааг нээсэн бол 10 дахь минутад Аугэро нэгийг нэмж, улирлын 16 дахь гоолоо оруулсан юм.

Харин 16 дахь минутад зочдоос Дорранс гоол оруулж тооны харьцааг бага зэрэг ойртуулсан ч 36 дахь минутад Демичелис нэг гоол нэмж өрсөлдөгчөө буулгалаа.

Хуваалцах