Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Манчестер Юнайтед" баячуудын жагсаалтад анх удаагаа багтсангүй

Хэдийгээр жагсаалтад эхний гуравт багтаагүй ч "Манчестер Юнайтед"-ын орлого 395,9 сая еврогоос 423,8 сая евро болж нэмэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Манчестер Юнайтед" баячуудын жагсаалтад анх удаагаа багтсангүй
"Манчестер Юнайтед" баячуудын жагсаалтад анх удаагаа багтсангүй. Зураг: МҮОНРТ

"Deloitte" судалгааны байгууллагаас явуулсан, хөлбөмбөгийн хамгийн баян клубуудын жагсаалтын эхний гуравт "Манчестер Юнайтед" анх удаа багтаж чадсангүй.

"Deloitte" -ийн жагсаалтын эхний гурван байрт "Реал Мадрид", "Барселона", "Байерн Мюнхен" оржээ. Уг жагсаалтыг 2012-2013 онд клубуудын олсон орлогыг үндэслэн гаргасан байна. 518,9 сая еврогийн орлоготойгоор "Реал Мадрид" уг жагсаалтыг ес дэх жилдээ тэргүүлж, "Манчестер Юнайтед"-ын өмнөх дээд амжилтыг эвджээ.


Францын аварга "Парис Сент-Жермэн" клуб жагсаалтын тавдугаарт орсон аж. Хэдийгээр жагсаалтад эхний гуравт багтаагүй ч "Манчестер Юнайтед"-ын орлого 395,9 сая еврогоос 423,8 сая евро болж нэмэгдсэн байна.

Түлхүүр үг:Манчестер Юнайтед"
Хуваалцах