Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Мандах нар” үндэсний хэв маягтай хослуулсан тоглолт болно

Түүнчлэн ардын дуунд өв соёлоос гадна хайр дурлал, амьдралын ухаан гүн шингэсэн байдаг. Үүнийг тайзнаа уран сайхнаар үзүүлэхийг зорьж байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мандах нар” үндэсний хэв маягтай хослуулсан тоглолт болно
“Мандах нар” үндэсний хэв маягтай хослуулсан тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Алтанжаргал нарын хамтарсан “Мандах нар” тоглолт энэ сарын 15-нд “Улаанбаатар” паласийн концертын их танхимд болно.

Үндэсний урлагаа хөгжүүлэх, ардын дууны өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой уг тоглолтод эртний бөгөөд орчин үеийн дууны ертөнц нэгтгэгдэх аж. Түүнчлэн ардын дуунд өв соёлоос гадна хайр дурлал, амьдралын ухаан гүн шингэсэн байдаг. Үүнийг тайзнаа уран сайхнаар үзүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Мөн Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын “Арга билэг”, Б.Алтанжаргалын “Дөмөн” цомог ч үзэгчдэд хүрэх юм байна.

Хуваалцах