Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мандал сумынхан талархалын наадмаа хийж байна

Ардын хувсгалын 92 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлж өнөөдөр бэсрэг наадам хийж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мандал сумынхан талархалын наадмаа хийж байна
Мандал сумынхан талархалын наадмаа хийж байна. Зураг: МҮОНРТ

Ардын хувсгалын 92 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлж өнөөдөр бэсрэг наадам хийж байна. Энэ талархлын наадмыг ямар нэгэн компани, пүүс, байгууллага, хамт олон бус, харин аймгийн Засаг даргын Тамгын газар дангаараа зохион байгуулж байна.Тус талархалын бэсрэг наадамд улс, аймгийн цолтой 128 бөх барилдахаар бүртгүүлжээ. Наадам өчигдөр шагай харваагаар эхэлсэн бол өнөөдөр их нас, соёолон, даага зэрэг хурдан шандаст хүлэг, мөн сур харваагаар үргэлжилж байгаа аж. Наадам өнөөдөр өндөрлөнө.

Түлхүүр үг:Баяр наадам
Хуваалцах