Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мандухай хатны дүрд АЖ Н.Сувд тогложээ

Уг кино энэ сарын 20-нд телевизээр цацагдаж эхлэх бөгөөд одоохондоо аль сувгаар гарах нь тодохойгүй байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мандухай хатны дүрд АЖ Н.Сувд тогложээ
Мандухай хатны дүрд АЖ Н.Сувд тогложээ. Зураг: МҮОНРТ

Монголын түүхэнд Тогоонтөмөр хааныг Хятадаас хөөгдөн ирснээс хойшхи Лигдэн хутагт хааныг өнгөртөл хаан ор залгасан 22 хаадыг Монголын Бага хаадын үе гэж тэмдэглэдэг. Монголын олон ангит кино компани, “N” энтертайнментийн хамт олон түүхийн энэхүү хэсгийг үзэгчиддээ хүргэхээр орчин цагийн өнгө аясыг шингээсэн “Бага хаадын үе” нэртэй түүхэн сэдэвт 20 ангитай кино бүтээжээ. Киноны зохиолч, продюсероор Ален Арман ажилласан бөгөөд зохиолоо олон зуун эх сурвалж ашиглаж долоон жилийн турш бичсэн байна. Киноны багийн бүрэлдэхүүнд найман аймгийн театрын жүжигчид оролцон тоглосон бөгөөд нийт 500 орчим хүн оролцжээ. Мөн киноны Чингис хааны дүрд АЖ А.Энхтайван, Мандухай хатны дүрд АЖ Н.Сувд нар тогложээ. Уг кино энэ сарын 20-нд телевизээр цацагдаж эхлэх бөгөөд одоохондоо аль сувгаар гарах нь тодохойгүй байгаа ажээ.

Хуваалцах