Маникюр таныг хэн болохыг "хэлнэ"
Хэрэв та тод өнгөөр хумсаа буддаг бол нөхөрсөг, хөгжилтэй нэгэн гэнэ. Харин тод өнгийн будгаар давхарлаж буддаг бол та цоглог, эрч хүчтэй, тэгсэн хэрнээ юмнаас амархан уйдаж, гунигладаг хүн аж.
Мэдээллийн алба

Хумсны хэлбэр, будаг, гоёл таны тухай ихийг өгүүлдэг гэдгийг та мэдэх үү. Хүмүүс таны хумсыг хараад л хэн болохыг тань төвөггүйхэн мэдэж болдог байна.
Хэрэв та тод өнгөөр хумсаа буддаг бол нөхөрсөг, хөгжилтэй нэгэн гэнэ. Харин тод өнгийн будгаар давхарлаж буддаг бол та цоглог, эрч хүчтэй, тэгсэн хэрнээ юмнаас амархан уйдаж, гунигладаг хүн аж. Бас сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж, хэн нэгэнд чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч чаддаг юм байна.
Харин та урт, нарийхан хумстай бол тайван, бас маш ухаалаг хүн юм. Та хумсаа гоёмсгоор засаж буддаг бол гоо сайхны өндөр мэдрэмжтэй гэсэн үг.
Даруухан ягаан болон арьсны өнгөөр хумсаа буддаг бүсгүйчүүд өөдрөг үзэлтэй, өглөгч, сайхан сэтгэлтэй, өөрийн бодол санаагаа сайн илэрхийлж чаддаг. Бас ийм бүсгүйчүүд тэвчээртэй, хэнийг ч ялгаварлаж үздэггүй, үнэнч байдаг ажээ. Хэрэв таны хумс богинохон, цэмцгэр бол та эрч хүчтэй, үргэлж бусдын өмнө байхыг хичээдэг бүсгүй юм. Таны энэ чанар өөрийг тань ямар ч зүйлд амжилт гаргахад зоригжуулж байдаг гэнэ шүү.


















