Марафон гүйлтийн бүртгэл эхэллээ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээнийг ирэх зургаадугаар сард зохион байгуулна.
Мэдээллийн алба

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээнийг ирэх зургаадугаар сард зохион байгуулна. Тиймээс үүнд оролцох хүсэлтэй иргэдийн бүртгэлийг http://ub-marathon.ub.gov.mn хаягаар өнөөдрөөс эхэлж зургаадугаар сарын 3 хүртэл бүртгэх юм байна. Гэхдээ тэмцээн марафон болон сонирхогчдын төрлөөр явагдана. Тодруулбал, марафоны ангилалд 18-аас дээш насныхан хагас марафон (21 км 095 метр), бүтэн марафон (42 км, 195 метр) гүйлтэд оролцоно.
Харин сонирхогчдын буюу 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш, 10000 метрт 18-аас дээш насныхан оролцох бол 1.5 км-т гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой юм.
Өнгөрсөн жилийнх зургаадугаар сарын 6-нд болоход ОХУ, БНХАУ, Бутаны Вант улс, Герман, Япон, Белги, Англи, Итали, Швейцарь, Турк, Беларусь зэрэг 18 орны 90 гаруй тамирчин оролцсон билээ.


















