Маргааш "Beyond 5" хамтлагийнхны тоглолтын талаар мэдээлэл хийнэ
Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан "Beyond 5" энэ сарын турш найман улс үндэстнээр аялан тоглолт хийнэ.
Мэдээллийн алба

Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан "Beyond 5" энэ сарын турш найман улс үндэстнээр аялан тоглолт хийнэ.
Тус аялан тоглолт энэ сарын 2-нд манай улсаас эхлэн Кула Лампур, Сингапур, Кончиг Малайз, Тайланд, Камбодя, Хонг Конг орнуудад үргэлжлэн тоглогдох юм.
"Beyond 5" хамтлагийнхан 8-р сарын 29-нд Тайванд тоглосноор аялан тоглолтоо өндөрлүүлэхээр төлөвлөжээ.
Аялан тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд маргааш буюу 8 дугаар сарын 2-ны 12 цагаас болно.


















