Маргааш эхлэх ААШТ-д манай таван бөх барилдана
Харин Э.Бэхбаяр (57 кг), Б.Номин (61), Г.Мандахнаран (65), Г.Идэрхүү (70), П.Өсөхбаатар (86) нар барилдах юм.
Мэдээллийн алба

Катарын Доха хотноо маргааш чөлөөт бөхийн Ази тивийн АШТ эхэлнэ. Доха хотыг зорьсон шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, тэмцээний 74 кг-ын жинд өрсөлдөх байсан Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар визийн зөрчлийн улмаас Дубайн хилээс буцаж ирэхээс аргагүй байдалд хүрсэн юм. Тиймээс энэ удаагийн тивийн АШТ-д Монгол Улс бүтэн багаар тэмцээнд орохгүй боллоо.
Харин Э.Бэхбаяр (57 кг), Б.Номин (61), Г.Мандахнаран (65), Г.Идэрхүү (70), П.Өсөхбаатар (86) нар барилдах юм. Тус тэмцээнд Иран, Япон, Энэтхэг, Казахстан, Узбекистан зэрэг орны эрэгтэйчүүдийн хүчтэй багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.


















