Маргааш хогны уутны санал асуулга авна
НИТХ-ын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөр”-ийн хүрээнд айл өрх бүрт сар болгон хогны ногоон уутыг 15 ширхэгээр өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэж тараасан юм.
Мэдээллийн алба

Харин энэ хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах талаарх санал асуулгыг маргааш явуулахаар болжээ.
Ингэхдээ есөн дүүргийн 152 хорооны 33 мянган өрхийг хамруулна. Санал асуулгыг Монголын оюутны холбооны дэргэдэх нийгмийн болон социологийн ангийн оюутнуудыг багтаасан “Сор гоо” клубын судлаачид хоёр хоногт багтаан авах юм.