Маргааш мөсний загасчлалын УАШТ болно
Монголын загасчлалын спортын холбооноос жил бүр зохион байгуулдаг Мөсний загасчлалын Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүд
Мэдээллийн алба

Монголын загасчлалын спортын холбооноос жил бүр зохион байгуулдаг Мөсний загасчлалын Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүд буюу 2015 оны хоёрдугаар сарын 27-28 өдрүүдэд Дархан-Уул аймагт “Мөсний загасчлал-2015” нэрийн дор зохион байгуулагдана.
Олон улсын загасчлалын спортын дүрмийн дагуу явагддаг энэ тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгаас нийт 50 гаруй тамирчин ирж оролцох бөгөөд эхний байрт шалгарсан тамирчид Монголын загасчлалын спортын холбооны шигшээ багийн бүрэлдэхүүнд орно.
Мөн “Мөсний загасчлалын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 23-29-ний өдрүүдэд Финланд улсын Куопио хотод зохион байгуулагдах бөгөөд манай орноос зургаан тамирчин дэлхийн аваргын энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
Дашрамд дурдахад, Монголын загасчлалын спортын холбоо нь Олон Улсын Загасчлалын Спортын Холбоо (CIPS)-ны бүрэн эрхт гишүүн төдийгүй 2014 онд Монголын Үндэсний Олимпийн хорооны гишүүнээр элссэн юм байна.


















