Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Маргааш олимпын өдөр тохионо

Жил бүрийн олимпын өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олимпын хорооноос төрийн байгууллагууд, спорт холбоод болон аймаг, дүүргийн олимпын зөвлөлтэй хамтран олон нийт хүүхэд багачуудад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш олимпын өдөр тохионо
Маргааш олимпын өдөр тохионо. Зураг: МҮОНРТ

Олон улсын олимпын хороо анх 1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен тэргүүтэй соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар байгуулагдсан түүхтэй.

Орчин үеийн олимпын хөдөлгөөн үүссэн энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон “Олимпын өдөр” хэмээн тодотгож, дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Жил бүрийн олимпын өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олимпын хорооноос төрийн байгууллагууд, спорт холбоод болон аймаг, дүүргийн олимпын зөвлөлтэй хамтран олон нийт хүүхэд багачуудад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн тус баярт өдрийг “Идэвхтэй, хүчтэй, эрүүл байя” уриан дор цахим хэлбэрээр тэмдэглэх гэж байна.

МҮОХ-ноос энэ өдөр олимпын медальтантай уулзах уулзалт, олимпын боловсрол хичээл зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж.

Хуваалцах