Маргааш сүүлийн өрөг тоглож, аваргууд тодорно
Манай улсын шүүгчдийг төлөөлж Ц.Тулгаа ажиллаж байна.
Мэдээллийн алба

Грекийн Халкидики хотноо болж буй сонирхогчдын ДАШТ-ий найм дахь өргийн дараа 2300 хүртэлх ангилалд "Мончесс" клубын шатарчин Г.Ганцоож 5.5, спортын мастер Ц.Батсайхан 5.0, "Хос мастер" клубын шатарчин, спортын мастер М.Баасанжав 3.5, 2000 хүртэлх ангилалд МУБИС-ийн шатарчин, спортын мастер Э.Хулан 6.5 хожилтой тэргүүлж байна.
Харин "Мончесс" клубын шатарчин Х.Итгэлт 5.0, 1700 хүртэлх ангилалд "Хос мастер" клубын Т.Баян-Очир 5.0, спортын мастер Н.Энхнасан 4.0, Н.Цогзолмаа 3.5 оноотой болов. Маргааш сүүлийн өрөг тоглож, аваргууд тодорно.
Манай улсын шүүгчдийг төлөөлж, Ц.Тулгаа ажиллаж байна.


















