Маргааш Үндэсний супер лигийн гурван тоглолт болно
Лхагва гарагийн хуваарьт эрэгтэйчүүдээс "Дундговь Мон-Алтиус Смарт", "Баянгол сентоза Ирвэс"-тэй 20:00 цагт тоглох бол "Архангай Лидер", "Альянс Тех Харцага" баг 18:00 цагаас тоглох хуваарь гарчээ.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигт маргааш гурван тоглолт болох гэж байна. Лхагва гарагийн хуваарьт эрэгтэйчүүдээс "Дундговь Мон-Алтиус Смарт", "Баянгол сентоза Ирвэс"-тэй 20:00 цагт тоглох бол "Архангай Лидер", "Альянс Тех Харцага" баг 18:00 цагаас тоглох хуваарь гарчээ.
Харин эмэгтэйчүүдийн супер лигт "Ховд Мон-Алтиус", "Монгени Хөх Толботон"-той өрсөлдөнө. Үндэсний супер лигийн тоглолтууд даваа, лхагва, баасан гарагт болж байгаа. Дээрх өдрүүдэд эмэгтэй лигт нэг тоглолт болж байгаа бол эрэгтэй лигт хоёр тоглолт болдог билээ.



















