Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мариа Балотелли хуучин багтаа очих уу

Ааш аяг нь дэндэж, үргэлж хэрэг тарьж явдаг хамгийн сахилгагүй хөлбөмбөгчин бол Мариа Балотелли билээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мариа Балотелли хуучин багтаа очих уу
Мариа Балотелли хуучин багтаа очих уу. Зураг: МҮОНРТ

Ааш аяг нь дэндэж, үргэлж хэрэг тарьж явдаг хамгийн сахилгагүй хөлбөмбөгчин бол Мариа Балотелли билээ. Италийн “Интер Милан” клубээс өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Английн “Ливерпүүл” клубт газардаад буй тэрээр премьер лигийн 11 тойрог өнгөрчихөөд байхад ганц ч гоол оруулаагүй байгаа юм.

Гэвч түүнтэй хамт өнгөрөгч "Евро-2012"-д гялалзаж байсан Италийн шигшээ баг хийгээд дасгалжуулагч Антонио Конте шигшээгийн бүрэлдэхүүндээ багтаан дууджээ. Шинжээчид үүнийг Италийн шигшээ баг Балотеллитэй Европийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлж байсан амжилтаа бодож, санагалзаж байна" хэмээн дүгнэсэн. Цагтаа "супер Мариа" гэгдэж байсан Мариа Балотелли хуучин багтаа хэрхэн хувь нэмэр оруулахыг харах үлдэж байна. Италийн шигшээ энэ сарын 16-нд Албанитай нөхөрсөг тоглолт хийх бол 18-ны өдөр Хорватын эсрэг Евро-2016 тэмцээний урьдчилсан шатны тоглолт хийх юм.

Хуваалцах