Мария Шарапова 32 насандаа зодог тайлав
Шилдэг тамирчин өөрийн амьдралын 28 жилийг энэ спорттой хамт өнгөрүүлсэн билээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын алдарт тамирчин, талбайн теннисний спортын од Мария Шарапова 32 насандаа зодог тайлах шийдвэрийг гаргалаа.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудасдаа бичиж, фэйнүүдээ гайхашруулсан байна. Түүний өгүүлснээр “Теннис надад дэлхийг таниулж, хэн болохыг өөрт минь мэдрүүлсэн. Өөрийгөө яаж сорих, өсөлтөө хэрхэн хэмжих түүх байлаа. Миний амьдралын дараагийн хуудас ямар байхаас үл хамааран ямар ч оргил руу тэмүүлэхдээ өөрийгөө дайчилсаар байх болно. Үргэлжлүүлэн өсөн дэвжиж, урагшлах болно. Теннис минь баяртай” гэсэн байв.
Шилдэг тамирчин өөрийн амьдралын 28 жилийг энэ спорттой хамт өнгөрүүлсэн билээ.


















