Мария Шарапова олимп сурвалжилна
Ирэх онд Оросын Сочи хотод болох Өвлийн Олимпийн үеэр алдарт теннисчин Мария Шарапова сурвалжлагч хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Ирэх онд Оросын Сочи хотод болох өвлийн олимпийн үеэр алдарт теннисчин Мария Шарапова сурвалжлагч хийхээр болжээ. Тэрээр саяхан энэ талаар Америкийн NBC телевизтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Лондоны олимпод Оросын багийн тугчаар ажиллаж байсан тамирчин бүсгүй маань эх оронд нь болж байгаа Олимпийн наадамд сурвалжлага хийх болсондоо тун их баяртай байгаагаа мэдэгджээ. Дэлхий дахинд нэрд гарсан үзэсгэлэнт бүсгүйгээр олимпийн наадам тайлбарлуулснаар үзэгчдийн тоо нь эрс нэмэгдэнэ гэж NBC телевизийнхэн тооцож байгаа аж.


















