Мария Шарапова оны анхны цомоо өргөлөө
Мэргэжлийн теннисний Австралийн Бристбэн хотноо болж буй Бристбэний олон улсын нээлттэй тэмцээн өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Мэргэжлийн теннисний Австралийн Бристбэн хотноо болж буй Бристбэний олон улсын нээлттэй тэмцээн өндөрлөлөө. "2015 Brisbane International" тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Мария Шарапова шөвгийн наймд, Испанийн теннисчин Карла Саурес Наварротой учраа таарав.
Тэрбээр Испани бүсгүйд ямар ч боломж өгөлгүй 6:1-6:3 харьцаагаар ялж хагас шигшээд төвөггүй шалгарсан бол их шөвөгт Украйны Елена Светланатай оноолт таарч мөн л боломж өгөлгүй 6:1-6:3-аар хожиж Украйны гол найдварыг сөхрүүллээ.
Улмаар шувтаргын тоглолтод Сербын Анна Иванович, ОХУ-ын Мария Шарапова нарын тулаан эхэлсэн. Эхний сэйтэд Анна илүү байж 7:6-гаар буулган авсан. Харин хоёрдугаар үеэс эхлэн орос бүсгүй алдаа гаргалгүй сүүлчийн хоёр сэйтэд 6:3-:6:3-аар хожиж 2015 оны анхны цомоо өргөлөө.


















