Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мария Шарапова талбайдаа дахин гарна

Их дуулгын таван удаагийн аварга, ОХУ-ын теннисчин Мария Шарапова талбайд дахин гарахаар болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мария Шарапова талбайдаа дахин гарна
Мария Шарапова талбайдаа дахин гарна. Зураг: МҮОНРТ

Их дуулгын таван удаагийн аварга, ОХУ-ын теннисчин Мария Шарапова талбайд дахин гарахаар болжээ.

Тэрбээр сэргээшийн шинжилгээгээр хориглосон мелдониум гэх бодис хэрэглэсэн нь тогтоогдож, өнгөрсөн жилийн зургадугаар сард эрхээ хоёр жилээр хасуулаад байсан юм. Гэвч арбитарын шүүхээс түүний шийтгэлийг 15 сар болгож бууруулснаар энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд сануулгатайгаар талбайд гарахыг зөвшөөрчээ.

Улмаар ирэх дөрөвдүгээр сард Германд болох тэмцээнээр их спортдоо эргэн ирэх гэж байна.

Тодруулбал Германы Штутгарт хотноо дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийх Теннисийн их дуулгад оролцохоор бэлтгэлээ хийж байгаа гэнэ.

Хуваалцах