Марк Зукерберг Хятадаар сар шинийн мэнд хүргэв
“Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Зукерберг Хятад гаралтай Присчилла Чантай гэр бүл болсон.
Мэдээллийн алба

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Зукерберг Хятад гаралтай Присчилла Чантай гэр бүл болсон. Хятадуудын хувьд Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс фэйсбүүкийн үндэслэгч эрхэм эхнэрийнхээ угсаа гарвал нэгтэй ард түмэнд зориулж, Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлжээ.


















