Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Марриелле Томпсон дэлхийн цомд хошуучилж байна

Кроос ангилалд болсон өмнөх 3 гарааны хоёрт нь түрүүлээд байсан Канадын алдарт тамирчин Марриелле Томпсон өнөөдөр ч кроос ангиллын энэ цаг үеийн шилдэг нь болохоо батлан харууллаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Марриелле Томпсон дэлхийн цомд хошуучилж байна
Марриелле Томпсон дэлхийн цомд хошуучилж байна. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн 2016/17 оны цанын дэлхийн цомын АШТ-ий 11 дэх гараа кроос ангиллаар Автрийн Монтафон дахь цанын баазад болж өндөрлөлөө. Кроос ангилалд болсон өмнөх 3 гарааны хоёрт нь түрүүлээд байсан Канадын алдарт тамирчин Марриелле Томпсон өнөөдөр ч кроос ангиллын энэ цаг үеийн шилдэг нь болохоо батлан харууллаа. 2014 оны Сочигийн өвлийн олимпийн аварга, 2013 оны дэлхийн залуучуудын аварга, өдгөө 24 настай Марриелле Томпсон 2012, 2014 онд кроос ангиллаар дэлхийн цомын тэмцээнийг өнгөлж байсан амжилттай.

Тэгвэл энэ өдрийн гарааны дэд байрт Марриелле Бергер Саббател шалгарсан бол Германы Хейди Захер 3-р байрт орсон амжилттай энэ өдрийн гарааны уралдааныг амжилттай дуусгажээ. Энэ цаг үеийн дэлхийн шилдэг цаначин Канадын Марриелле Томпсон энэ оны эхний 11 гараанд нийтдээ 425 оноо авсан амжилтаар бүх тамирчныг нийлбэр оноогоор хошуучилж байна.

Хуваалцах