Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Марсел Хиршер дэлхийн цомыг тэргүүлсээр байна

Эрэгтэйчүүдийн энэ оны 26 дахь гараа ХБНГУ-ын Гармиш дахь цанын баазад боллоо. Их туг сүлжих ангилалд явагдсан энэ гараанд Австрийн нэрт тамирчин Марсел Хиршер тэргүүллээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Марсел Хиршер дэлхийн цомыг тэргүүлсээр байна
Марсел Хиршер дэлхийн цомыг тэргүүлсээр байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн энэ оны 26 дахь гараа ХБНГУ-ын Гармиш дахь цанын баазад боллоо. Их туг сүлжих ангилалд явагдсан энэ гараанд Австрийн нэрт тамирчин Марсел Хиршер тэргүүллээ. Уулын цанын ДАШТ-ий 4 удаагийн алтан медальт Марсел Хиршер дэлхийн цомын тэмцээнд сүүлийн 5 жил дараалан түрүүлээд байгаа юм. Мөн энэ жилийн хувьд дэлхийн цомын тэмцээнийг 26 гарааны дараах нийлбэр дүнгээр хол илүү тэргүүлж байна. Түүний ард бичигдэж байгаа тамирчин 432 онооны дутуутай байгаа юм. Өдгөө 27 настай Хиршер энэ өдрийн гараанд 2 минут 39.95 секундын хугацаанд нийт замыг туулжээ. Тэгвэл Шведийн Мэттс Олссон удаах байрт бичигдэж, Германы Штефан Луйтз цагийн амижлтаараа 3-р байрт жагсжээ. Дараагийн гараа 2-р сарын нэгний өдөр Шведийн нийслэл Стокгольм хотноо болно.

Хуваалцах