Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Марсел Хиршер туг сүлжих ангилалд түрүүллээ

Энэ оны дэлхийн цомын 32 дахь, туг сүлжих ангилалд явагдаж байгаа 10 дахь гараа Словенийн Краньска Гора дахь цанын баазад боллоо. Энэ өдрийн гараанд Австрийн шилдэг залуу тамирчин Михаел Матт тэргүүн байр эзэлжээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Марсел Хиршер туг сүлжих ангилалд түрүүллээ
Марсел Хиршер туг сүлжих ангилалд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын цанын холбооны энэ оны уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах өнгөрсөн 10-р сард эхэлж, одоо сүүлийн гарааны уралдаанууд явагдаж эхэллээ. Өнөөдөр энэ жилийн дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 32 дахь гараа туг сүлжих ангилалд болж, ялагчдаа тодрууллаа. Энэ оны дэлхийн цомын 32 дахь, туг сүлжих ангилалд явагдаж байгаа 10 дахь гараа Словенийн Краньска Гора дахь цанын баазад боллоо. Энэ өдрийн гараанд Австрийн шилдэг залуу тамирчин Михаел Матт тэргүүн байр эзэлжээ. Харин түүнээс 0.30 секундээр хоцорсон Италийн Стефано Гросс дэд байрт шалгарч, ХБНГУ-ын тамирчин Феликс Нойреотер 3-р байр эзэлжээ. Харин Австрийн алдарт тамирчин Марсель Хиршер тэргүүлэгчээс 0.80 секундээр хоцорсон амжилтаараар 4-р байр эзэлж, нийтдээ 685 оноотой болсон юм. Ийнхүү 28 настай Марсель Хиршер энэ жилийн дэлхийн цомын туг сүлжих ангилалд аваргын болзол хангаж байна. Учир нь түүний ард буюу дэд байрт эрэмбэлэгдэж байгаа Норвегийн Хенрик Кристофферен 110 оноогоор хоцорч эхэлсэнээр сүүлийн гарааны урлдааны дүнгээс үл хамааран Хиршер энэ жилийн туг сүлжих ангиллын шилдгээр тодорч байна. Түүний хувьд дэлхийн цомын тэмцээний туг сүлжих ангилалд ийнхүү 4 дэх удаагаа тэргүүлж байгаа юм. Дараагийн гараа энэ сарын 15-ны өдөр АНУ-ын Аспен дахь цанын баазад зохион байгуулагдана.

Хуваалцах