Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох алба хаагчид бэлтгэлээ хангаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” ирэх зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох алба хаагчид бэлтгэлээ хангаж байна
Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох алба хаагчид бэлтгэлээ хангаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” ирэх зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд болно.
Тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцох эрэгтэй багийн тамирчид болон эмэгтэй тасгийн бүрэлдэхүүн ОБЕГ-ын харьяа 185 дугаар ангийн "Дүүрэнбулаг" сургалтын төвд бэлтгэлээ хангаж байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян алба хаагчдын бэлтгэл, сургуулилттай танилцаж, баг тамирчдад амжилт хүслээ.
Онцгой байдлын байгууллагын эрэгтэй багийн тамирчид 2013, 2022 онд мөнгө, 2024 онд хүрэл медаль, эмэгтэй тасгийн бүрэлдэхүүн 2024 онд хүрэл медалийг тус тус хүртэж байсан юм. гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах