“Мартагдахгүй юмсан” тоглолт өнөөдөр болно
Монгол түмэнтэйгээ 40 жилийн турш уянгат дуу хуураараа хөглөгдөж яваа Зууны манлай хос дуучид болох Монгол Улсын Гавьяат Жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын “Мартагдахгүй юмсан” тоглолт өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө болох гэж байна.
Мэдээллийн алба

“Вансэмбэрүү”, "Бид мартахгүй″, "Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг хайрын дуугаараа олны сэтгэлийг мялаасан тэднийг хүндлэхгүй байхын аргагүй билээ. Тэд "Мартагдахгүй юмсан" тоглолтынхоо дараагаар зодог тайлна гэдгээ мөн мэдэгдсэн юм.