"Мартагдашгүй намар" киноны дууг сэргээн дууллаа
"Мартагдашгүй намар" киноны дууг сэргээн дууллаа
Мэдээллийн алба

Тэртээх 1975 онд бүтээгдсэн "Мартагдашгүй намар" киноны дуу болох "Анхны хайрын дуу"-ны шүлгийг С.Дашдооров, хөгжмийг Д.Жанчив нар зохиож "Баян Монгол" чуулгын уран бүтээлч, дуучин Нандинцэцэг дуулж байсан билээ. Тэгвэл эл бүтээлийг Улсын Филармонийн гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Л.Насанбуян сэргээн дуулжээ.
Тус бүтээлийн шинэ хөгжмийн найруулгыг А.Хаш-Эрдэнэ хийж, саксофон хөгжимчин Г.Ган-Эрдэнэ хамтран ажилласан бөгөөд дуу бичлэгийг “Limitless”, клипийг “Infinite Creative” студи гүйцэтгэжээ.


















