Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Мартагдашгүй” тоглолтод "Хар сарнай”, “Freezone”, “Нисванис” нэгдлээ

Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлагийн хамтарсан "Мартагдашгүй" тоглолт өнгөрсөн 10 дугааро сарын 9-нд Улаанбаатар паласын их танхимд гайхалтай болж залуусын талархлыг ихэд хүлээсэн билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мартагдашгүй” тоглолтод "Хар сарнай”, “Freezone”, “Нисванис” нэгдлээ
“Мартагдашгүй” тоглолтод "Хар сарнай”, “Freezone”, “Нисванис” нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлагийн хамтарсан "Мартагдашгүй" тоглолт өнгөрсөн 10 дугааро сарын 9-нд Улаанбаатар паласын их танхимд гайхалтай болж залуусын талархлыг ихэд хүлээсэн билээ. Тэгвэл тус тоглолт хүрээгээ улам тэлж "Сүнс", "Номин талст", "Салхи", "Guys", “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” зэрэг нэгэн үеийн долоон хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18-нд дахин тоглож, сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн "Мартагдашгүй" үдшийг бэлэглэхээр болжээ.

Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэд зориулан тоглох “VIP” тоглолтод долоон хамтлагийн залуус маань өөр өөрсдийн үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжийг сэргээн хамтдаа дуулж, бүжиглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх нь ээ.

Дашрамд дуулгахад, энэ сарын 10-ны 12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд тоглолтын зохион байгуулагч “MGL AGENCY”, “Miracle Entertainment” болон уран бүтээлчдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийж тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Ийнхүү өнгөрсөн сарын тоглолтыг үзэж амжаагүй олон залуусын хүслийг биелүүлсэн "Мартагдашгүй" тоглолт дахин тайзнаа...

Хуваалцах