Мартин О`нил: Хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа
Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний 3-р шатны тоглолтууд ээлж дараалан дууссаар шөвгийн 16 -д тоглох багуудын нэрс тодорсоор байна. Санаанд оромгүй багууд шалгарч байгаагийн нэг нь анх удаагаа тус тэмцээнд тоосоо өргөж буй Умард Ирландын шигшээ баг билээ.
Мэдээллийн алба

Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд ээлж дараалан дууссаар шөвгийн 16-д тоглох багуудын нэрс тодорсоор байна. Санаанд оромгүй багууд шалгарч байгаагийн нэг нь анх удаагаа тус тэмцээнд тоосоо өргөж буй Умард Ирландын шигшээ баг билээ. Энэ амжилтыг үзүүлсний дараагаар буюу Германы шигшээ багт 0:1-ээр хожигдсоны дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа "Манай хөгжөөн дэмжигчид гайхалтай байлаа. Биднийг цаг ямагт дэмжиж байдагт нь талархал илэрхийлье" хэмээжээ. Тэд яг ч шөвөгт шалгараагүй бөгөөд хэсгийн бусад тоглолтоос шалтгаалж дараагийн шатанд оролцох юм.


















