Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Машин дотроосоо эд зүйлээ алдах тохиолдол ихэсч байна

Өнгөрсөн ням гарагт Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах “МТ” ШТС-ын зүүн талын автомашины зогсоолд байсан “Land-80” автомашинаас хар өнгийн цүнхтэй бэлэн 10 сая төгрөг алдагдсан байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Машин дотроосоо эд зүйлээ алдах тохиолдол ихэсч байна
Машин дотроосоо эд зүйлээ алдах тохиолдол ихэсч байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн ням гарагт Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах “МТ” ШТС-ын зүүн талын автомашины зогсоолд байсан “Land-80” автомашинаас хар өнгийн цүнхтэй бэлэн 10 сая төгрөг алдагдсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн I хэлтсийн цагдаа нар шалгаж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн бямба гарагт Баянгол дүүргийн XX хорооны “Энхжин” худалдааны төвийн гадна иргэн Г-ийн эзэмшлийн асаалттай орхисон “Isuzu Bighorn” автомашин алдагджээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн II хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Иймээс автомашин дотроо их хэмжээний мөнгө, эд зүйлээ орхихгүй байхыг НЦГ-аас анхааруулж байна.

Хуваалцах