"МАСК" Монголоо хайж байна
Саяхан найман жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн авъяаслаг уран бүтээлчдийн эрч хүчээр дүүрэн "Монголоо Хайж Байна" нэртэй шинэхэн тоглолтоос үзэгчдэд инээд хөөр, урам зориг, ухаарал өгөх гэнэ.
Мэдээллийн алба

Монголын Хошин Урлагийн МАСК продакшны намар цагийн нээлтийн тоглолт "Монголоо Хайж Байна" инээдмийн хөтөлбөр энэ сарын 21-нээс өдөр бүр 19 цагаас МҮЭСТО-д үзэгч түмэндээ хүрэх гэж байна. Саяхан найман жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн авъяаслаг уран бүтээлчдийн эрч хүчээр дүүрэн "Монголоо Хайж Байна" нэртэй шинэхэн тоглолтоос үзэгчдэд инээд хөөр, урам зориг, ухаарал өгөх гэнэ.


















