Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маск зүүсэн эмэгтэй бага насны хүүхдийн гар утсыг авч зугтжээ

Багануур дүүргийн нэгдүгээр хороо ..... сургуулийн гадаа 2024 оны гуравдугаар 14-ний өдөр үл таних, маск зүүсэн эмэгтэй утсаар яриулаач гээд бага насны хүүхдийн гар утсыг аваад явсан байна гэх дуудлага, мэдээллийг шалгаж,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маск зүүсэн эмэгтэй бага насны хүүхдийн гар утсыг авч зугтжээ
Маск зүүсэн эмэгтэй бага насны хүүхдийн гар утсыг авч зугтжээ. Зураг: МҮОНРТ

Багануур дүүргийн нэгдүгээр хороо ..... сургуулийн гадаа 2024 оны гуравдугаар 14-ний өдөр үл таних, маск зүүсэн эмэгтэй утсаар яриулаач гээд бага насны хүүхдийн гар утсыг аваад явсан байна гэх дуудлага, мэдээллийг шалгаж, тус дүүргийн харьяат Х үйлдсэн болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Х гэгч нь хулгай, дээрмийн гэмт хэрэгт өмнө нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байжээ.

Дээрх этгээд нь сургууль дотор орж хохирогчоо урьдчилан судалсан нөхцөл байдал тогтоогдож байх тул сургуулийн удирдлагууд сургууль орчны дотор, гадна орчинд хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Хуваалцах