Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мастеруудын УАШТ болж байна

Тэмцээнийг МЧБМХ-ноос МЧБХ болон МЧБМХ-ны уралдаан тэмцээнд оролцох журмын дагуу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны /UWW/ дүрмээр явуулж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мастеруудын УАШТ болж байна
Мастеруудын УАШТ болж байна. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ өчигдөр эхэллээ. Уг тэмцээнээс дэлхий болон тивийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, ахмад тамирчдын идэвхийг өрнүүлэх зорилготой аж.

Тэмцээнийг МЧБМХ-ноос МЧБХ болон МЧБМХ-ны уралдаан тэмцээнд оролцох журмын дагуу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны /UWW/ дүрмээр явуулж байна.

Тамирчдын насны ангилалыг 35-40 нас, 41-45 нас, 46-50 нас, 51-55 нас, 56-60 нас гэсэн насны үндсэн ангилалд өрсөлдөж буй.

Оролцогчдын жингийн хувьд ахмадын эрэгтэй 62 кг, 70 кг, 78 кг, 88 кг, -100 кг, +100 кг-ийн жинд хүч үзэх юм.

Жин тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнана.

Хуваалцах