Мастеруудын УАШТ энэ амралтын өдрүүдэд болно
Энэхүү тэмцээнд Монгол Улсаас гадна бусад улсын мастерууд ч оролцох боломжтой. Дөрөв дэх удаагийн тэмцээнийг “А” (35-40) “В” (41-45) “С” (46-50) “D” (51-55) “Е” (56-60) ангиллын 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг-ын жингийн ангиллаар зохион байгуулна.
Мэдээллийн алба

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос УАШТ-ээ энэ амралтын өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулах гэж байна.
Чөлөөт бөхийн ахмад мастеруудын аваргыг тодруулах, тив дэлхийн аваргад өрсөлдөх тамирчдыг шалгаруулах, ахмад тамирчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн сүүлийн жилүүдэд тогтмол зохиогдож байгаа юм.