Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Matrix 4” 2021 онд, “The Flash” 2022 онд нээлтээ хийнэ

“Matrix 4” киноны нээлт Киану Ривзийн гол дүрийг нь бүтээсэн “Жон Вик - 4” бүтээлтэй нэг өдөр нээлтээ хийх аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Matrix 4” 2021 онд, “The Flash” 2022 онд нээлтээ хийнэ
“Matrix 4” 2021 онд, “The Flash” 2022 онд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Warner Bros” кино компани “Matrix 4” болон DC-ийн супер баатар “The Flash” киноны нээлтийн өдрийг зарлалаа. Тодруулбал, анх 1999 онд дэлгэцнээ гарч гурван анги үзэгчдэд хүрсэн “Matrix” киноны шинэ ангийг Лана Вачовски найруулж, Киану Ривз дахин Неогийн дүрд тоглохоор болсон билээ. “Warner Bros” компани “Matrix 4” киног бүтээхээр болсноо албан ёсоор зарласан бөгөөд 2021 оны тавдугаар сарын 21-нд нээлтээ хийх юм байна. Түүнчлэн “The Flash” бүтээл 2022 оны долоодугаар сарын 1-нд нээх аж.

Сонирхуулахад, “Matrix 4” киноны нээлт Киану Ривзийн гол дүрийг нь бүтээсэн “Жон Вик - 4” бүтээлтэй нэг өдөр нээлтээ хийх аж.

Хуваалцах