Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Mazaalai” баг “Beijing-Haidian 2019” шалгаруулалтын хагас шигшээд өрсөлдөнө

“D13 Esports” болон “August” багийн хувьд дараагийн шалгаруулалтад оролцох боломж нээлттэй аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Mazaalai” баг “Beijing-Haidian 2019” шалгаруулалтын хагас шигшээд өрсөлдөнө
“Mazaalai” баг “Beijing-Haidian 2019” шалгаруулалтын хагас шигшээд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Цахим спортын CSGO тоглоомын төрлөөр зохион байгуулагдаж буй “Beijing-Haidian 2019” 250 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн ирэх арваннэгдүгээр 9-10-нд БНХАУ-ын Бээжин хотод болно. Тус тэмцээнд нийт найман баг оролцох бөгөөд урилгаар “Astralis”, “Team Liquid”, “Team Vitality” зэрэг таван баг орно.

Түүнчлэн уг тэмцээний Азийн нээлттэй шалгаруулалт хоёр удаа явагдах бөгөөд хаалттай шалгаруулалтад өрсөлдсөн найман багаас аваргалсан нь үндсэн тэмцээнд оролцох эрх авна.

Сонирхуулахад, “Beijing-Haidian 2019” тэмцээний эхний шалгаруулалт явагдаж, Монголоос “D13 Esports”, “August”, “Mazaalai” баг шөвгийн наймд үлдсэн. Тэгвэл эл шалгаруулалтаас “D13 Esports”, “August” хасагдаж, “Mazaalai” хагас шигшээд шалгарсан байна.

Харин “D13 Esports” болон “August” багийн хувьд дараагийн шалгаруулалтад оролцох боломж нээлттэй аж.

Хуваалцах