Мазаалайн генетикийг тодорхойлно
Судлаач Т.Одбаяр Айдехогийн их сургуулийн генетикийн лабораторид гурван сарын хугацаагаар ажиллахаар энэ сарын 14-нд АНУ-ыг зорих гэж байна.
Мэдээллийн алба

Судлаач Т.Одбаяр Айдехогийн их сургуулийн генетикийн лабораторид гурван сарын хугацаагаар ажиллахаар энэ сарын 14-нд АНУ-ыг зорих гэж байна. Тэрбээр Мазаалай баавгайг хамгаалах ажлын хэсэг байгуулагдсанаас хойш ангилал зүйн маргаантай асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Өмнө нь Мазаалай баавгайг хүрэн баавгайнаас өөр зүйл гэдгийг баталсан бол энэ удаа Гималайн тэнгэр уулын хүрэн баавгайнаас генетикийн хувьд ялгаатай эсэхийг тодорхойлохоор ажиллана. Энэ ажилд БОНХЯ-наас 44 сая төгрөг гаргажээ.


















