"MC Collection" хамтлаг "Cover" дууны уралдаан зарлав
Энэ онд 11 жилийн ой нь тохиож байгаа хамтлаг бол "MC Collection" бөгөөд амьд хөгжмийн "Logos" хамтлагтай хамтран бэлтгэл сургуулилтаа хийж байна. Хамтлаг үүсгэн байгуулагдсан жилдээ зориулан залуусын дунд Cover уралдаан зарлалаа.
Мэдээллийн алба

Энэ уралдаан нь тэдний уран бүтээлийг сонсох дуртай, дуулах дуртай бүх хүмүүст нээлттэй юм.
Мөн "Эцсийн удаа", "Тэр л охинд", "Усан хулгана", "Уулзахсан", "Чамайг санасан" гэх мэт дуунууд уралдаанд багтаж байгаа юм. Уралдаандаа оролцоод хос CD, билет, тоглолтын урилга хожих боломжтой юм байна.