Медалийн төлөөх тоглолтууд баасан гарагт болно
Монголын волейболын холбооноос идэрчүүдийн УАШТ-ийг энэ сарын 2-7-ны өдөр Улаанбаатар хотноо "Алдар" спорт хорооны зааланд зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Монголын волейболын холбооноос идэрчүүдийн УАШТ-ийг энэ сарын 2-7-ны өдөр Улаанбаатар хотноо "Алдар" спорт хорооны зааланд зохион байгуулж байна. Тэмцээнд баруун, зүүн, хангайн, төвийн, нийслэлийн бүсээс шалгарсан охид, хөвгүүдийн 32 баг оролцож байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 2-нд болсон бөгөөд МВХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, МВХ-ны удирдах зөвлөлийн тэргүүлэгч С.Цолмон, С.Нэргүйбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Говьсүмбэр аймгийн БТСГ-ын дарга Л.Цэдэнсодном нар оролцлоо.
Нээлтийн ажиллагааны үеэр волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн МВХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр Говь-Алтай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Х.Уранчимэг, Завхан аймгийн Их-Уул сумын биеийн тамирын багш Л.Мөнхбат, улсын шүүгч Д.Хүрэлноров нарт гардуулав.
Тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд баасан гарагт болно.


















