Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Медальтнууд өнөөдөр тодорно

Тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй найман баг өрсөлдөж байгаагаас медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт өнөө өглөө 09.00 цагт эхэлсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Медальтнууд өнөөдөр тодорно
Медальтнууд өнөөдөр тодорно. Зураг: МҮОНРТ

Монголын волейболын холбооноос “Гоё кап” залуучуудын УАШТ-ийг "Буянт-Ухаа" спортын ордонд зохион байгуулж байгаа бөгөөд медальтнууд өнөөдөр тодорно.

Тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй найман баг өрсөлдөж байгаагаас медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт өнөө өглөө 09.00 цагт эхэлсэн юм.

Тэмцээний хуваарь.

Эмэгтэй:

  • Хүрэл медалийн төлөө: Сүхбаатар аймаг – “Хасу мегастарс”

  • Алтан медалийн төлөө: “Хилчин” – Сэлэнгэ аймаг

Эрэгтэй:

  • Хүрэл медалийн төлөө “Алтайн барс” - Сэлэнгэ Зүүн хараа сум

  • Алтан медалийн төлөө: “Хасу мегастарс” – “Эрчим” баг тус тус тоглоно.

Хуваалцах