Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Мэдэрхүйд” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монголын шилдэг арт директоруудын нэг зураач, гэрэл зурагчин “DUAL ZET” студийн арт директор Э.Батзаяагийн “Мэдэрхүйд” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 17:00 цагаас нээлтээ хийнэ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мэдэрхүйд” үзэсгэлэн  нээлтээ хийнэ
“Мэдэрхүйд” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Монголын шилдэг арт директоруудын нэг зураач, гэрэл зурагчин “DUAL ZET” студийн арт директор Э.Батзаяагийн “Мэдэрхүйд” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 17:00 цагаас нээлтээ хийнэ.

“Blue Moon art gallery”-д дэлгэгдэх тус үзэсгэлэн ирэх сарын 05-ныг хүртэл олны хүртээл болох юм.

Арт директор Э.Батзаяа нь өнгө, зохиомжийн мастер хэмээгдэж мэргэжлийнхэнд өндрөөр үнэлэгддэг нэгэн бөгөөд БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байхдаа өөрийн бие даасан үзэсгэлэнгээ хэдэнтээ толилуулан, олон шагнал урамшуулал, алдар хүндийн эзэн болж байжээ.

Тэрээр эх орондоо гаргаж буй анхны үзэсгэлэндээ 2005-2010 онд туурвисан өөрийн хамгийн шилдэг бүтээлүүдээ дэлгэх аж.

Түлхүүр үг:“Мэдэрхүйд” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Хуваалцах