Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэдлин Дирадо алтан медальтан боллоо

Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар сэлэлтийн аваргаар Мэдлин Дирадо /Madeline Dirado/ 2.05.99 секундээр нэгдүгээр байрт эзэлж, алтан медальтан боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдлин Дирадо алтан медальтан боллоо
Мэдлин Дирадо алтан медальтан боллоо. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар сэлэлтийн аваргаар Мэдлин Дирадо /Madeline Dirado/ 2.05.99 секундээр нэгдүгээр байрт эзэлж, алтан медальтан боллоо. Тэрбээр эмэгтэйчүүдийн 400 метрийн ганцаарчилсан төрлөөс алтан медаль хүртээд байсан Унгарын тамирчин Катинка Хосзугаас түрүүлсэн нь том амжилт байв. Мэдлин Дирадо нийтдээ Риогийн олимпийн наадмаас эмэгтэйчүүдийн буухиа төрлөөр алтан медаль, эмэгтэйчүүдийн 400 метрийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртээд байгаа билээ.

Харин эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн аваргаар Энтони Эрвин 21.40 секундын амжилт үзүүлж, алтан медалийн болзол хангалаа. Хоёрдугаар байрт Франц улсын тамирчин Флорент Манаду 21.41 секунд буюу ердөө 0.1 секундын зайтай барианд орж ирсэн юм. Харин гуравдугаар байрт мөн л АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Натан Адриан 21.49 секундээр барианд орж, хүрэл медаль хүртлээ. Ийнхүү АНУ усан сэлэлтийн аварга гэдгээ баталж медалийн тоогоо нэмснээр нийт 50 медальтай боллоо.

Хуваалцах