Меган Маркл Канад улс руу шилжин суурьшсан ч хэвлэлийнхний хараанаас мултарсангүй
Хунтайж Харри болон түүний гэр бүлийнхэн Канад улс уруу шилжин суурьшаад байгаа. Залуус хосууд хэвлэлийнхнээс хол, амар тайван амьдралыг хүсэмжилж Канад улс руу очсон. Харамсалтай нь Хунтайж Харригийн эхнэр Меган Марклын зургийг зөвшөөрөлгүйгээр авсан тохиолдол ахин гараад байна.
Мэдээллийн алба

ХунтайжХарри болон түүний гэр бүлийнхэн Канад улс уруу шилжин суурьшаад байгаа. Залуус хосууд хэвлэлийнхнээс хол, амар тайван амьдралыг хүсэмжилж Канад улс руу очсон. Харамсалтай нь ХунтайжХарригийн эхнэр МеганМарклын зургийг зөвшөөрөлгүйгээр авсан тохиолдол ахин гараад байна.
ХунтайжХарригийнгэр бүлийнхний Канад улсад амьдарч байгааг харуулсан зурагнууд дахин хэвлэлээр гарч эхэлсэн байна. Дээрх зургийг зөвшөөрөлгүйгээр буюу нууцаар авсан нь тодорхой болоод байгаа юм. Сассексийн гүн Харригийн эхнэр МеганМаркл, түүний хүүхэд Арчи болон тэдний нохойг харуулсан зураг гарчээ. Гүнгийн авхай ой алхаж байхдаа ийнхүү зурагчны дуранд өртжээ. Энэ удаагийн зургийг гэрэл зурагчин бутан дотор нуугдаж байгаад авсан гэж үзсэн байна. Залуу хосуудын гэр бүлийн хуульч дээрх зургийг хууль бусаар авч, хэвлэсэн хэвлэлийн байгууллагуудад сэрэмжлүүлэг өгчээ.
Их Британийн Сан сонины нүүр хуудаснаас эхлээд хэд хэдэн хэвлэл МеганМарклийн хүүхэд, нохойтойгоо хамт буй зургийг нийтэлж, олон нийттэй хуваалцаж. ХунтайжХарри хүүхэд байхаасаа эхлэн хэвлэлийнхэнд таагүй ханддаг гэдгээ илэрхийлж байсан юм. Түүний ээж, Уэльсийн гүнж Диана гэрэл зурагчдаас зугтаж явах үедээ автомашины осолд орж амиа алдсан гэж үздэг. Харин ХунтайжХарриДиана гүнжид тохиолдсон шиг зүйлд МеганМарклад өртөж болзошгүй болоод байгааг хэд хэдэн удаа хэлж байсан юм. Харригийн гэр бүлийн хуульчид хосуудыг Канад дахь гэртээ байхад зургийг авах гэсэн оролдлого өмнө нь байсан гэдгийг онцолжээ.
Одоогоор Их Британийн хааны гэр бүлийн хэргэм зэргээсээ татгалзаад байгаа Харри болон МеганМаркл нар Канадын хамгийн баруун хэсгийг БритишКолумбиа мужид амьдарч байгаа. Тус мужийн хуулиар хэрэв МеганМаркл түүний хувийн эрх чөлөөнд халдсан гэдгийг баримтаар нотолж чадах юм бол энэ хэргийн эсрэг хууль ёсны хэргийг үүсгэх боломжтой гэж шинжээчид үзжээ .


















